АН-ын даргын сонгуульд Х.Баттулга, Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Харин нэр дэвшигч Ж.Батсууль тус сонгуулиас нэрээ татаж байна гэж мэдэгдсэн. Тэгвэл Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “Ж.Батсуурь тогтоосон хугацаанд амжиж нэрээ татаагүй. Саналын хуудас хэвлэгдэж аймаг, сум руу тараагдсан” гэж мэдэгдсэн.
Иймд өнөөдөр /2022.04.03/ өглөө 09:00 цагт АН-ын даргын тодруулах сунгааны санал хураалт эхэлж Х.Баттулга, Ж.Батсуурь нарын дунд санал хурааж эхэлсэн билээ. Тэгвэл АН-ын даргын сонгуулийн санал хураалт улс орон даяар өнөөдөр 09:00-20:00 цагт явагдаж албан ёсоор хаагдсан байна. Харин яг одоо санал тоолох үйл явдал үргэлжилж байгаа ажээ.