LIVE: Х.Баттулга 96,3 хувийн санал буюу 113 мянган хүний санал авч ялалт байгуулсан гэж мэдэгдлээ

LIVE: Х.Баттулга 96,3 хувийн санал буюу 113 мянган хүний санал авч ялалт байгуулсан гэж мэдэгдлээ

АН-ын даргын сонгууль өнөөдөр /2022.04.03/ 09:00-20:00 цагийн хооронд явагдаж албан ёсоор хаагдсан бол, саналыг урьдчилсан байдлаар тоолж дууссан байна. Энэ талаар дөнгөж сая АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл хийлээ. Тэрээр, “АН-ын даргын сонгуульд санал өгөхөөр нэрсийн жагсаалтад 157,455 хүний нэр бичигдсэнээс, 74,9 хувийн ирцтэйгээр 117,963 хүн санал өгч оролцсон байна. Үүнээс 96,3 хувь буюу 113,598 хүн нэр дэвшигч Х.Баттулгын төлөө саналаа өгч оролцсон байна” гэж мэдэгдлээ.