УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Украинчуудад нэг сарын цалингаа шилжүүлжээ

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Украинчуудад нэг сарын цалингаа шилжүүлжээ

Өнгөрсөн гуравдугаар сарын 04-ны өдөр /2022.03.04/ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Хөгжлийн Банкны чанаргүй зээлийн асуудлаар түр хороо байгуулахаар болсон талаар Төрийн ордонд мэдээлэл хийж, хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ.

Энэ үеэр тус бүлгийн дарга Д.Ганбат Украин улсад болж буй үйл явдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, Украинчуудад нэг сарын цалингаа хандивлаж байгаа талаараа мэдэгдсэн юм.  Тэрбээр “Би Украины Киев хотод таван жил суралцсан. Олон мянган монгол иргэн тэнд суралцаж байсан. Энэ утгаараа дүрвэгсдэд туслах үүднээс миний бие хүмүүнлэгийн аянд нэгдэх ёстой гэж үзэн, нэг сарын цалингаа хандивлаж байна. Мөн монголчуудаа уриалж байна” гэсэн. Тэгвэл өнөөдөр /2022.04.04/ тэрбээр УИХ-ын гишүүн, бүлгийн даргын нэг сарын цалин болох 2 сая 800 мянган төгрөгийг шилжүүлжээ.

 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө