“Монгол Улсын Засгийн газраас Украинд 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо”

“Монгол Улсын Засгийн газраас Украинд 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр боллоо”

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Тус хурлаар, олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцсэн юм.

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "ОХУ, Украинд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан МУ-ын Засгийн газраас Украин улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх шийдвэр гарлаа. Тодруулбал, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 200,000 ам.долларыг Украин улсад хүмүүнлэгийн тусламжийн тусламж үзүүлэхээр боллоо" хэмээв.