Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргажээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээний талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргажээ. Зарлигийн талаар өнөөдөр 11.00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн ордонд олон нийтэд мэдээлэл хийх аж. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөгийн нөхцөл байдлын талаар иргэддээ хандан мэдээлэл хийх юм байна. 

Сонирхуулахад, Үндсэн хуулийн 33.3-д Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно