"Ц.Нямдоржийн сэм оруулж ирсэн хуулиар үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг прокурорын зөвшөөрөлгүй торгож, цагдан хорьж байна"

"Ц.Нямдоржийн сэм оруулж ирсэн хуулиар үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг прокурорын зөвшөөрөлгүй торгож, цагдан хорьж байна"

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Зөрчлийн тухай хуулиар торгуулсан мөнгөөр улсын төсөв бүрдүүлэх хэмжээний байна. Тиймээс сануулах арга хэмжээг зайлшгүй оруулах хэрэгтэй. Мөн энэ хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотойгоор Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамтатган хэлэлцэх хүсэлтэй байна. 

2017 оны Зөрчлийн тухай хуульд "Гүтгэх" гэх заалт байсан. Энэ заалтаар маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэдгээрт ажиллаж байгаа сэтгүүлчид болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг гүтгэх гэх нэрийн доор торгож, баривчилдаг байсан.  Харин энэ заалтыг 2020 оны хуулиас авч хаяад Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31.1.1-д "бусдын нэр хүндэд халдах" гэсэн заалт оруулсан. Үүнийгээ Зөрчлийн тухай хуулийн 5.1.9-өөр буюу гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн заалтаар торгодог болсон. Энэ бол сэмхэн оруулдаг Ц.Нямдоржийн арга л даа.

Ингэж хуульд оруулснаар өнөөдөр прокурорын хяналт, шүүхийн шийдвэргүйгээр ЦЕГ-ын гурван давхарт баахан хүмүүс сууж байгаад цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг шууд торгож, шийдвэр бичдэг, улмаар цагдан хорьдог болсон заалт яваад байна. Тиймээс иргэдийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хааж боож байгаа учраас энэ хуулийг хамтатган хэлэлцэж өгөөч гэсэн горимын санал байна" гэлээ. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө