Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын хууль батлагдсанаар багадаа 40 мянган хүний алтан амь эрсдэхээс сэргийлж чадсан

Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын хууль батлагдсанаар багадаа 40 мянган хүний алтан амь эрсдэхээс сэргийлж чадсан

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УИХ-ын даргад Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомстол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тэгвэл яг одоо уг хуулийн талаар Ерөнхий сайд мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Зөвхөн Монгол ч биш бусад улсын хувьд ч хурцадмал нөхцөл байдлаас үүдсэн зохицуулалттай холбоотой арга хэмжээнүүдийг авч байна. Тийм учраас Монгол Улсын Их Хурал энэ амаргүй цаг үеийг ойлгож Засгийн газраас өргөн барьж байгаа багц хуулийг баталж өгнө гэдэгт би Ерөнхий сайдын хувьд эргэлзэхгүй байна. Цар тахлын хууль ч шүүмжлэл дагуулж ирсэн. Гэхдээ хэрэв энэ хууль байгаагүй бол, Засгийн газар дотооддоо төсвөө зохицуулж чаддаг байгаагүй бол өнөөдөр вакцинжуулалт энэ түвшинд ирэх ямар ч боломжгүй байсан. Анхны вакцинжуулалтын үйл ажиллагаа өнгөрсөн 11 дүгээр сард эхлэх байсан. Багадаа 3-4 удаагийн төсвийн тодотгол хийх байсан. Эм тариагаа татан авах, шаардлагатай эмнэлгийн төхөөрөмжүүдээ татан авах ажил зэрэг энэ бүх зүйл дээр Ковидын тухай хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн гэж би боддог. ЭМЯ болон эмч нарын хэлж буйгаар багадаа 40 орчим мянган хүний алтан амь эрсдэхээс энэ эрх зүйн орчин сэргийлж чадсан. Тиймээс энэ хямралт нөхцөл байдал тодорхойгүй хугацаанд үргэлжилж магадгүй. Гал зогслоо гэхэд эдийн засгийн хориг арга хэмжээ үргэлжлэх нөхцөл байдал үүсэж байгаа учраас Засгийн газар эрс шийдэмгий, зоригтой алхам авах зайлшгүй нөхцөл байдал шаардлага үүсэж байгааг ард иргэд зөвөөр хүлээн авна гэдэгт итгэлтэй