Л.Оюун-Эрдэнэ: Монголбанкны Ерөнхийлөгч болохыг санаархаж байгаа залуус амбицаа татаарай

Л.Оюун-Эрдэнэ: Монголбанкны Ерөнхийлөгч болохыг санаархаж байгаа залуус амбицаа татаарай

Монголбанкны ерөнхийлөгч хариуцлага тооцох тухай мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Тэгвэл үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өглөө.

Тэрбээр “Ажил хийж байгаа хүнийг Ерөнхий сайд хамгаалах үүрэгтэй. Монголбанк УИХ-ын харьяа байгууллага. Гэхдээ энэ цаг үе ямар ч төв банкны ерөнхийлөгч байсан хүнд байна. Төв банканд хэдэн үзэгдэл шүгэлдээд байгааг би сонссон. Аятайхан байгаарай гэж хэлье. Эрх баригч намын даргын хувиар. УИХ-ын гишүүдийн өрөөгөөр ороод төв банкны дараагийн ерөнхийлөгч болно гээд явж байгаа нөхөд дуулдаж байгаа шүү. Залуучууд аа амбицаа татаж сураарай. Ийм нөхцөл байдал үүссэн байхад албан тушаалын дон шүгэлж далжигнаад хэрэггүй гэдгийг хатуухан хэлье.

Төв банкны ерөнхийлөгч огцрохгүй. Ажлаа хийгээд явна. Авлигатай холбоотой, ажлаа хийж чадахгүй байгаа төрийн албан тушаалтанд хариуцлага тооцно. Түүнээс биш хүнд цаг үеийг сөрөөд зогсож байгаа албан хаагчаа хэнээс ч айхгүйгээр хамгаална. Үүний хатуу хэлье” гэдгийг онцоллоо.