Х.Баттулга “Баянгол” зочид буудалдаа АН-ын фракцуудын төлөөллийг өнөөдөр дуудаж, өдрийн хоол идэх санал тавьжээ

Х.Баттулга “Баянгол” зочид буудалдаа АН-ын фракцуудын төлөөллийг өнөөдөр дуудаж, өдрийн хоол идэх санал тавьжээ

АН-ын даргын сунгааны санал хураалт өнгөрөгч Ням гараг /2022.04.03/-т явагдаж 96,3 хувийн саналаар Х.Баттулга ялалт байгуулсан гэж ДоСХ-ны дарга И.Мөнхжаргал мэдэгдсэн.

Харин С.Эрдэнэ нарын мэдүүлсэн АН-ын дүрмийн өөрчлөлтийг Улсын Дээд шүүх бүртгэсэн тул нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татаад байсан билээ. Тэгвэл өнөөдөр 13:00 цагт Х.Баттулга өөрийн эзэмшлийн “Баянгол” зочид буудалдаа АН-ын Нэг ардчилал, МҮДН зэрэг зарим фракцын төлөөллийг дуудаж, өдрийн хоол хамт идэх санал тавьсан байна.

Тус уулзалтын зохион байгуулалтыг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ш.Адьшаа нар голлон зохион байгуулж байгаа аж.

Улмаар энэхүү өдрийн хоолны үеэр “фракцуудад өгөх дэд дарга, нарийн бичгийн дарга” зэрэг АН-ын албан тушаалуудыг хэрхэн хуваарилах талаар ярилцаж байгаа гэдгийг эх сурвалжид бидэнд мэдээллээ.