Өнөөдөр болсон АН-ын хүлээн авалтад Э.Бат-Үүл ирж оролцжээ

Өнөөдөр болсон АН-ын хүлээн авалтад Э.Бат-Үүл ирж оролцжээ

Энэ өдрүүдэд АН үүсгэн байгуулагдсан баярын өдрүүдэд тохиож байгаа ажээ. Иймд өнөөдөр /2022.04.05/ АН-ын удирдлагууд хүлээн авалт хийсэн байна. Харин тус уулзалтад Э.Бат-Үүл хүрэлцэн ирж, үдийн зоог барьжээ. Энэ үеэрээ тэрээр зарим хүмүүст дурсгалын зүйл гардуулж байжээ. Сонирхуулахад, Э.Бат-Үүлд анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ялыг оноогоод байсан ч, өчигдөр /2022.04.04/ болсон Давж заалдах шатнын шүүх хурлаас түүнийг суллаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн юм.