Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хөгжлийн банкны мэдээлэл ил болсноор төлөлт хийгдэж, зээлдэгч нарын ард хэн байгаа нь эхнээсээ ил болж байна. Хөгжлийн банкны ТУЗ-д улстөрчид өөрсдөө орж, бүх зээлийг хуваагаад авсан. Тэд мэргэжлийн байгууллагынхаа үгийг сонсоогүй. Эрх мэдлээ ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий хүмүүст зээл өгсөн. Тиймээс ч энэ асуудлыг гаргаж тавьсан. Дубайн гэрээг хийсэн бүлэг хүмүүс ч Хөгжлийн банктай холбоотой. Тиймээс тэдгээр хүмүүстэйгээ тэмцээд явж байна гэж ойлгож болно.
Хөгжлийн банкны шалгах ажлын хэсгийн зарласан улстөрчдийн нэрс бол мөсөн уулын зөвхөн орой хэсэг нь. Үүний цаана нэр бүхий томоохон улстөрч, бизнесменүүд байгаа. Хөгжлийн банкны асуудал шийдэгдэнэ гэдэгт итгээрэй. Төрийн ордонд хүч мөхөсдвөл ард түмэндээ хандах болно. Хууль хяналтын байгууллага ажиллаж байгаа. Нууцад баримтуудыг бүгдийг ил болгосон" гэв.