ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай 12.30 цагт уулзана

ШУУРХАЙ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчидтай 12.30 цагт уулзана

Залуус "Өөрсдөө хэмнэ" тайван жагсаалыг сүүлийн өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Уг жагсаал /2022.04.07/ хурцдаж өнөөдөр өглөө 60 орчим залууг баривчлан саатуулаад байгаа юм. 

Тэд 7 зүйл заалттай шаардлагыг Засгийн газарт хүргүүлсэн. Шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хүлээж авсан бөгөөд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Харин жагсагчдын зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахыг хүсч буй. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2022.04.08/ 12.30 минутад Соёлын төв өргөөнд жагсагчдыг хүлээн авч уулзаж нээлтэй ярилцах гэж байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар жагсагчдын өгсөн шаардлагыг олон талаас нь ярьж шийдэлд хүрчээ. 




Өнөөдөр туулай өдөр

21 цагийн өмнө