Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатарын талбайд яг одоо жагсагчидтай уулзаж байна.
Энэ үеэр тэрбээр “Өчигдөр орой гарч ирэхийг маш их хүссэн. Би та бүхэнтэй адилхан залуу хүн. Өнөөдөр энд амаргүй дүрэм журмыг давж гарч ирж байна. Яагаад гэвэл жагсаал цуглаан бүрийн өмнө Ерөнхий сайд гарч ирээд байдаг юм биш. Та бид хамтарч байж алдаа дутагдлаа засаж чадах юм аа. Өчигдөр хууль хяналтын байгууллага болон хууль зүйн сайдад би огт хүч хэрэглэж болохгүй шүү гэж захисан. Намайг та бүхэн уучлаарай. Бид чадах бүх зүйлээ хийх болно. Өнөөдөр та бүхнийг ийм бухимдалтай байлгаж байгаад уучлаарай” гэв.
ҮЗЭХ: