ЦЕГ: Сүлжээ унагагч байршуулж байна гэх худал мэдээлэл. Хяналтын камерт засвар хийсэн

ЦЕГ: Сүлжээ унагагч байршуулж байна гэх худал мэдээлэл. Хяналтын камерт засвар хийсэн

Өчигдрөөс цахим сүлжээнд цагдаагийн байгууллагаас тодорхой газруудад сүлжээ унагагч байршуулж байна гэх мэдээлэл яваад байсан билээ.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас хариу тайлбар мэдээлэл өглөө. "Цахим орчинд нийтлэгдсэн "Сүлжээ унагагч байршуулж байна" гэх мэдээлэл худал бөгөөд цагдаагийн байгууллагаас Соёлын төв өргөөний дээвэр дээр байрлуулсан хяналтын камерт засвар, тохиргоог хийсэн болно" гэв.