ШУУРХАЙ: Засгийн газрын ээлжит бус хурал зарлагджээ

ШУУРХАЙ: Засгийн газрын ээлжит бус хурал зарлагджээ

Засгийн газар өнөөдөр /2022.04.08/ ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаанаар ард иргэдийн хүсэлт, шаардлагыг хэлэлцэх аж.

Тодруулбал, Жагсаалд оролцсон ард иргэдийн төлөөлөл, залуус бараа бүтээгдэхүүний үнэ, татварын хэмжээг бууруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, бүгд тэгш эрхтэй байх, ханшийн алдагдлыг барих, УИХ-ын гишүүд хэмнэлтээ өөрсдөөсөө эхлэх гэх мэт нийт 25 шаардлагыг хүргүүлээд буй. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсагчидтай уулзахдаа "Өнөөдрийн жагсаалаас хүргүүсэн шаардлагыг хүлээж авч зөвхөн тэдгээр асуудлаар Засгийн газар хуралдана. Ингэхдээ иргэдийн төлөөллийг оролцуулна" хэмээн амласан юм.