Өнөөдөр /2022.04.08/ Төв талбай дээр залуусын “Монголдоо сайхан амьдаръя” жагсаалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд гарч ирэн үг хэллээ. Тэрбээр, “Өнөөдөр Монгол Улсад төдийгүй дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Надаас өөр хэн ч байлаа гэсэн, бурхан байлаа ч энэ асуудлыг шийдэх боломжгүй. Гэхдээ Засгийн газраас махны үнийг буулгахын төлөө, будааны үнийг буулгахын төлөө, бензиний үнийг тогтвортой барьж, буулгахын төлөө чадах бүх зүйлээ хийнэ амлаж байна" гэв.
