Л.Оюун-Эрдэнэ: Жагсаалд оролцоод саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан

Л.Оюун-Эрдэнэ: Жагсаалд оролцоод саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан

Өнөөдөр /2022.04.08/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Сүхбаатарын талбайд хоёр өдрийн турш жагсаж байгаа залуучуудаас тавьсан 15 шаардлагыг хэлэлцсэн байна. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талбай дээр цугласан иргэдийн өмнө мэдээлэл хийлээ.

Тэрээр:

Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийгУИХ-д нэн яаралтай горимоор хэлэлцэх саналыг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг УИХ дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хэлэлцүүлж, эцэслэн батлах болно гэж мэдэгдлээ. Мөн өчигдөр жагсаалд оролцоод саатуулагдсан иргэдийг бүрэн сулласан гэж холбогдох байгууллага мэдэгдсэн. Дахин ямар нэгэн асуудал үүсгэхгүй гэх амлалтыг Ерөнхий сайдад ЦЕГ-ын дарга болон ТЕГ-ын удирдлагууд хэлсэн гэсэн юм. Харин авлига авсан хүмүүс ял завих боломж олгохгүй байх хуулийн төслийг яаралтай УИХ-д өргөн барихаар болсон. Цаашлаад нийслэлд төрийн албан хаагчид том оврын автомашин унахгүй байх, өрөө тасалгаанд нь тодорхой хэмжээний метр квадратын шалгуур тавина гэлээ.