Засгийн газар өчигдөр /2022-04-08/ ээлжит бусаар хуралдаж жагсагчдын зүгээс тавьсан 15 шаардлагаас өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой 11 асуудлыгхэлэлцэн шийдвэрлэснээ Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад танилцуулсан.
Тэгвэл өнөөдөр /2022.04.09/ дээрх шаардлагын хүрээнд Засгийн газраас “Ажлын хэсэг” байгуулахаар шийдвэрлэжээ.
Тус ажлын хэсгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө ахалж, шаардлага тавьсан залуусын төлөөллөөс оролцуулах аж. Харин ажлын хэсгийн гишүүдээр Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, Шадар сайд С.Амарсайхан гэсэн зураан сайдыг багтаажээ.
Мөн жагсаалд оролцсон залуучуудын төлөөллийг "Ажлын хэсэг"-т заавал оролцуулах ёстой гэж тэд үзэж байгаа аж. Хэрэв залуучууд тус ажлын хэсэгт орохгүй бол 15 багц асуудлаар үе шаттай арга хэмжээ авах ажээ.
Харин өнөөдөр /2022.04.09/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар уулзаж, ажлын хэсэгтэй холбоотой бүх шийдвэрүүдийг дэмжиж ажиллана гэдгээ Ерөнхийлөгч мэдэгджээ. Сонирхуулахад, тус “Ажлын хэсэг” өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтворжуулах, авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх, авлигын хэргийн ялын бодлогыг чангатгах болон Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх, хэргийг эцэслэн шийдвэрлэх, хэмнэлтийн горимд шилжих зэрэг Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллах ажээ.