Хуваарийн дагуу долоо хоног бүрийн даваа /2022.04.11/ гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Хуралдаанаар тухайн долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр, сууриа нэгтгэж шийдвэр гаргадаг юм.
Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна.
Бүлгийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн төрийн хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид мэдээлэх болно.