УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Анандбазар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналыг УЕП-оос оруулж магадгүй байна

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Анандбазар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналыг УЕП-оос оруулж магадгүй байна

Нэр бүхий УИХ-ын хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг удахгүй хөндөх талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, тэднийг хууль хяналтын байгууллагад шалгаж буй бөгөөд Улсын Ерөнхий прокурор /УЕП/-оос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулахаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл байна. 

Тэгвэл прокурорын байгууллагаас бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгах санал гаргах хоёр гишүүн нь Г.Амартүвшин, Ц.Анандбазар гэх мэдээллийг эх сурвалж өгч байгаа юм.

Г.Амартүвшингийн хувьд Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа бусдад давуу эрх олгон их хэмжэний зээл олгосон байж болзошгүй гэх асуудлаар шалгагдахаар байгаа. Тэрбээр үүнийг тооцсон байж магадгүй, яамартай ч өнгөрсөн амралтын өдөр /2022.04.09/ УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах хүсэлтээ УИХ-д гаргаж буйгаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий прокуророос өөрийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирэхээс урьдаад үйлдэл хийсэн байж магадгүй. Тэрээр энэ үйлдлээ ёс зүйтэй, ухамсартай харагдуулна гэж тооцсон байж болзошгүй. Харин УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хувьд бусдад бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй хэрэгт нэр холбогдон шалгагдаж буй юм. Иймд түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж шалгах асуудлыг УИХ-д прокурорын байгууллагаас оруулж магадгүй байна.