АН-аас гарч ШИНЭ нам байгуулж, тус намаасаа сонгуульд нэр дэвшээд ялагдал хүлээсэн УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг 2022 оны арваннэгдүгээр сард Австрали улсад суух элчин зөвлөхөөр томилсон.
Тэгвэл тэрбээр өнгөрсөн баасан гарагт /2022.04.08/ гэр бүлийн хамтаар Монголд бүр иржээ.
Түүнийг түр ирсэн үү, эсвэл чөлөөлөгдөөд ирэв үү гэх таамаг олон нийтийн дунд хөвөрч буй. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Ж.Батзандан ээлжийн амралтаа аваад түр чөлөөгөөр Монголд ирсэн" гэдгийг мэдээлэв. Харин өөр нэгэн ойрын эх сурвалж түүнийг эх орондоо бүр ирсэн гэх мэдээллийг өглөө.