Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр /2022.04.11/ 11:40 цагаас Дээд шүүхийн гадна мэдээлэл хийх зар тараасан ч цуцалж маргааш болгож хойшлуулсан.
Тэрбээр сар орчим үргэлжилсэн АН-ын даргын сунгаанд өрсөлдөж, ганцаараа санал хураалтад оролцсоноор 96.3 хувийн саналаар ялсан. Улмаар өнгөрсөн пүрэв гарагт Улаанбаатар паласт баяраа тэмдэглэж, тэр үеэр АН-ын даргаар батламжилсан билээ. Тиймээс өнөөдөр АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ Дээд шүүхэд өгөхөөр бэлтгэж байгаа юм. Түүнийг хүсэлтээ өгсөн эсэхийг Улсын дээд шүүхээс тодруулахад "Одоогоор хүсэлтээ ирүүлээгүй байна" гэлээ.