Э.Бат-Үүл: Х.Баттулга Монголыг Азийн Беларусь болгох гэж байна. Би үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй

Э.Бат-Үүл: Х.Баттулга Монголыг Азийн Беларусь болгох гэж байна. Би үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй

АН долоон хоног бүрийн Пүрэв гарагт цаг үеийн асуудлаар 4/11 мэдээлэл хийдэг. Энэ удаагийн мэдээллийг Төрийн ордноос хийлээ.

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр Дээд шүүхэд материалаа өгсөн. Энэ үеэрээ “шүүх бол бүртгэлийн байгууллага” гэж хэлсэн. Энэ хүн шүүхийг бүртгэлийн төдий байгууллага гэж хэлсэн нь ерөнхийлөгч байхдаа яаж шүүхийг доош хийж, яаж үздэг байсны илрэл юм.

Путины Украинд хийсэн дайн бол дарангуйллаас ардчилал руу хийсэн түрэмгийлэл. Үүнд Монголын ардчилал ч хамаарч байгаа. ОХУ-ын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов Монголын ардчилал, Монголын ардчилсан нам руу яаж дайрсныг та бүхэн мэдэж байгаа. Монголын ардчиллын гол багана болсон Ардчилсан нам руу дайрсан. Энэ бол санамсаргүй хэрэг огт биш.

Х.Баттулга Монгол Улсыг Беларусь шиг болгох гэж байгаа шүү. Улс төрийн зорилго нь энэ. Би хариуцлагатайгаар хэлье. Ийм зүйлийн эсрэг манай намын гишүүд сэрэмжтэй байх ёстой. Нийслэлийн АН-ын даргын хувьд Х.Баттулгыг Азийн Беларусь болгохыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгээ хэлмээр байна. АН-ыг өнөөдрийн байдалд хүргэсэн хүн нь Х.Баттулга. Тиймээс залуучууддаа зай тавьж өг гэж түүнд уриалсан. Миний уриалгыг хүлээн аваагүй. Аргаа бараад өмгөөлөгчөөрөө дамжуулаад сунгаанд орох хүсэлтээ өгсөн боловч Х.Баттулгыг бүртгээд сунгааг хаачихсан” гэв.

ҮЗЭХ: