"Улсын нууцаар халхавчлан төмөр замын гэрээг тендергүйгээр хийж, цэргүүдийн талхыг 20 мянган төгрөгөөр шахаж байна"

"Улсын нууцаар халхавчлан төмөр замын гэрээг тендергүйгээр хийж, цэргүүдийн талхыг 20 мянган төгрөгөөр шахаж байна"

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаан эхэллээ. Яг одоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /тендерийн хууль/ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд Тендерийн хуулийг санаачилдаг. Одоо хэлэлцэж байгаа хуулийн 34.1 дэх заалтыг баталбал бид Тендерийн хуулиа хүчингүй болгох хэрэгтэй. Жижиг бичиг цаасны ажилд тендер зарлаад, том бүтээн байгуулалт буюу 20 тэрбум ам.долларын ажилд тендер зарлахгүй гэж байна. Үүнээс  томчууд найрлах юм байна гэж харж байна.

Хамгийн том хулгайг хуулиар хийдэг гэдэг. 20 тэрбум ам.долларын асуудлыг хуульгүйгээр “хусах” гэж байна. Төрийн өмчит компаниудад 10 их наяд төгрөгийн авлига байгаа талаар АТГ-т мэдэгдсэн.

Төрийн өмчийн компаниудын санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ хэлэлцдэг байя. Монгол Улс хоёр тусдаа төсөвтэй болсон. Улсын төсвөөс хэд дахин их мөнгө төрийн өмчит компаниудад эргэлдэж байна. Төмөр замын гэрээг тендергүйгээр улсын нууцаар халхавчилж хийж байгаа. Улсын нууц гэж цэргүүдийн талхыг 20 мянган төгрөгөөр "шахаж" байна. Энэ бол хууль ёсны авлига. Энэ мэт асуудлыг шалгуулна" гэв.