УИХ-ын чуулганы хуралдааны үдээс хойшхи хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.ӨНӨРБОЛОР:- Инфляцийн 50.9 хувь нь импортын бараанаас хамааралтай байна. Ерөнхий сайд гэхээс илүү салбарын сайд нар илүү сайн ажлаа хий. Сүүлийн 30 гаруй жил үйлдвэрлэл, аж ахуй нэгжүүдээ дэмжээгүй. Улс орны эдийн засаг хүнд нөхцөлд байгаад бид нүүр тулгарч, алдаагаа засах хэрэгтэй. Түр зуурын өнгөц заслаар бид хол авахгүй. Гол асуудал нь худалдааны хуультай болох байсан. Улсаа хөгжүүлэх, эдийн засгаа тэтгэх гол арга хэрэгсэл нь худалдааны хуультай болох асуудал юм. Үүнд гишүүд анхаарлаа хандуулж дэмжиж өгөөсэй.
УИХ-ын гишүүн Э.БАТШУГАР:- АНУ дөрвөн жилд анх удаа бодлогын хүүг өсгөсөн байна лээ. Оюутолгой 2021 онд хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Үүний 750 тэрбум нь алт байгаа. Тэгэхээр алтыг, мөнгөжүүлсэн алт болгож, Лондоны биржид байршуулаад Монголбанк төгрөгөөр худалдаж авах бололцоо байгаа юу. Алт худалдан авалтаа нэмэгдүүлсээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж байна.
ВИДЕО: