Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-ын даргаар С.Мөнхчулууныг томилжээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-ны өдөр ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг томилсон ч тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.
С.Мөнхчулуун нь 1979 онд төрсөн. 1997-2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011-2013 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгсжээ.
Түүний ажилласан байдал
- 2009-2010 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн,
- 2010-2012 онд Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга,
- 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар тус тус ажиллаж байжээ.