"Жагсаалын үеэр ирсэн шаардлагын 60 орчим хувь нь үнийн өсөлттэй холбоотой бөгөөд ойрын хугацаанд шийдэх боломжтой"

"Жагсаалын үеэр ирсэн шаардлагын 60 орчим хувь нь үнийн өсөлттэй холбоотой бөгөөд ойрын хугацаанд шийдэх боломжтой"

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал, гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр 15 багц болон бичгээр ирүүлсэн 270 шаардлага байгаа. Үүн дээр Засгийн газар ажлын хэсэг байгуулж, мөн нэмэлтээр судалгааны баг гаргаж ажилласан. Тавигдсан саналуудыг багцалж үзвэл

  • 74 хувь нь үнийн хөөрөгдөл
  • 15 хувь төсвийн үргүй зардлыг хэмнэх
  • 12 хувь нь цалин, нийгмийн баталгаа, суурь шинэчлэлтэй холбоотой саналууд байлаа.

Дэвшүүлсэн асуудлуудын 60 орчим хувь нь ойрын хугацаанд шийдэгдэх үнийн өсөлттэй холбоотой асуудал байна. Харин үлдсэн нь дунд шатанд шийдэгдэх, олон жилийн турш бугширсан тогтолцоогоор өөрчлөх асуудал байна. Засгийн газар эдгээр асуудлыг үе шаттайгаар шийднэ. Тэр дор нь шийдэх боломжгүй. Тиймээс Засгийн газраас Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, сөрөг нөлөөллөөс сэргийлэх хуулийг УИХ-д өргөн барьж, УИХ яаралтай горимоор хэлэлцэж өнөөдөр баталлаа.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө