ХЭМНЭЛТ: Гаднын улс руу томилолтоор явахдаа зөвхөн энгийн ангиллаар зорчиж, үндэсний авиа компаниар үйлчлүүлнэ

ХЭМНЭЛТ: Гаднын улс руу томилолтоор явахдаа зөвхөн энгийн ангиллаар зорчиж, үндэсний авиа компаниар үйлчлүүлнэ

Өнгөрсөн баасан гаригт /2022.04.15/ Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-д өргөн барихаар тогтсон. Энэ хуулиар дараах зүйлсийг зохицуулах аж. 

Тодруулбал,

  • Төрийн өмчит нийт 39 аж ахуйн нэгжийг олон нийтийн шууд хяналтад оруулах, 10 компанийг нэгтгэн нийлүүлэх цаашид төр оролцох шаардлагагүй санхүүгийн эрсдэлтэй 10 компанийг татан буулгах, худалдах арга хэмжээ авна.
  • Хот суурин газарт зөвхөн сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар суудлын жижиг оврын автомашин хэрэглэнэ. Орон нутагт томилтоор ажиллахдаа том оврын машин хэрэглэнэ. 
  • Цаашид төрийн өмчид байгаа автомашинуудыг бусад тээврийн хэрэгслээс ялгах улсын дугаарын өнгөтэй болгоно.
  • Чиг үүргийн давхардлыг арилгаж, төрийн бүтээмжийг дээшлүүлж, шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй.
  • Хэмнэх боломжтой бүхий л зардлыг 10-15 хувь хэмнэнэ.
  • Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, бэлэг авах зардлыг төрөөс төлөхгүй бөгөөд гадны улс руу томилолтоор явахдаа зөвхөн энгийн ангиллаар зорчиж, үндэсний авиа компаниар үйлчлүүлнэ.
  • Төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхгүй байна.
  • Төрийн байгууллагууд сургалт, семинар, зөвлөлгөөнийг зөвхөн цахимаар зохион байгуулна.

Энэ хүрээнд Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчид дүрэмт хувцсаа өмсөхгүй аж. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө