ЗАСГИЙН ГАЗАР: 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

ЗАСГИЙН ГАЗАР: 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар

  • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах ажлын явц,
  • Эрчим хүчний үнэ тариф, цаашид авах арга хэмжээ,
  • Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явц, цаашид авах арга хэмжээ,
  • Шинэ Сэргэлтийн бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө,
  • Ой хээрийн түймрийн нөхцөл байдал зэрэг 30 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.