Засгийн газраас 2022 оны төсвийн төсөлд тодотгол хийж өнөөдөр УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна.
Уг тодотголоор 425 төслийн санхүүжилтийг хасч 518 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэнэ гэх мэдээлэл байна.
Энэ хүрээнд гишүүдийн тойрогтоо хуваарилсан дөрвөн тэрбум төгрөгийн тэн хагасыг танаж байгаа гэх мэдээлэл байна. Тийм ч учраас өнгөрсөн даваа /2022.04.18/ гаригийн бүлгийн хуралдааны үеэр гишүүд дургүйцлээ илэрхийлж "Яамд, сайд нарын төсвөөс танаагүй байж гишүүдийн төсвөөс таналаа" хэмээн бухимдаж уурласан гэх мэдээлэл байгаа юм. Мөн зөрүүлээд нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг ажилчдад буцааж олгох Засгийн газрын саналыг бүлгийн гишүүд дэмжихгүй гэсэн байна.
Гэхдээ сумын төвд хөшөө дурсгал, Айрагны өргөө барих зэрэг нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэлтэй цаг үед шаардлагагүй юм.