Х.Баттулга орон нутгаар зочилж, АН-ын гишүүдтэй уулзаж яваа аж

Х.Баттулга орон нутгаар зочилж, АН-ын гишүүдтэй уулзаж яваа аж

АН-ын зарим гишүүдийн зохион байгуулсан тус намын даргыг тодруулах сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг тэргүүлсэн хэмээн мэдэгдсэн. Улмаар түүнийг АН-ын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүх /УДШ/-д хандаад буй.

Харин Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй, учир нь саяхан болж өндөрлөсөн сунгаа нь хууль, дүрмийн бус гэж мэдэгдэж байгаа юм. Харин Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол тус намын зарим гишүүд УДШ-ийн гадна жагсаал цуглаан ч зохион байгуулж магадгүй байгаа юм.

Тэгвэл Х.Баттулга орон нутгийн АН-ын гишүүдтэй уулзаж, аймаг, сумдад ажиллах болсон байна. Тодруулбал тэрээр өнөөдөр Сэлэнгэ аймагт яваа ажээ.

Энэ талаараа тэрээр өөрийн facebook хуудастаа “Монгол улсын хамгийн том сум Сэлэнгэ аймгийн Мандал суманд өглөөний уулзалт хийлээ. П.Гончигдорж, Б.Жавхлан нар маань 3 баг дээр ялалт байгуулжээ. Баяр хүргье” гэжээ.