ШУУРХАЙ: Хууль зүйн байнгын хорооноос дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

ШУУРХАЙ: Хууль зүйн байнгын хорооноос дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж УИХ-ын нэр бүхий гишүүдийн /Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг/ бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Халдашгүй байдлын дэд хорооноос тус гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Учир нь "Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүйгээр өөр бусад 27 аргаар мөрдөн шалгах боломжтой. Мөн АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд огт саад учруулаагүй" хэмээн үзсэн юм. Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг энэ сарын 25 /2022.04.25/-ны өдөр УИХ-д хүргүүлсэн. Хуулийн дагуу ажлын тав хоногт багтаан уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх учиртай.