Нийт 18 хүн хордож, дөрвөн иргэн нас бараад байна

Нийт 18 хүн хордож, дөрвөн иргэн нас бараад байна

Өчигдөр угаарын хийд хүмүүс хордож амиа алдсантай  холбогдуулан өнөөдөр өглөө Эрүүл, мэндийн сайд Д.Сарангэрэл шуурхай хурал зарласан. 

Хоёр хоногийн байдлаар угаарын хийд хордсон 18 хүн эмнэлэгт эмчлүүлсэн бөгөөд дөрвөн хүн амь насаа алдаад байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 15 настай хүүхдийн биеийн байдал хүнд гэсэн оноштой эмчлэгдэж байгаа юм.

Маргааш Эрүүл мэндийн яамнаас хэвлэлийн хурал зарлаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх юм байна.