Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх товчооны ойролцоох Сансар худалдааны төвөөс авсан Сүү ХХК-ийн үйлдвэрлэдэг “Амтлаг” тарагнаас хулгана гарч ирсэн тухай мэдээллийг иргэн Б өгсөн байдаг. Тэрбээр хүүхдэдээ өгөхөөр авсан гялгар уутан савлагаатай тарагнаас хулгана гарч ирсэн тул Мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандсан байдаг.
Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрын лаборатори хулгана гарсан тарагнаас дээж авч шинжлэхэд хулгана үйлдвэрийн орчинд уутанд орсон бус гэрийн нөхцөлд орсон нь шинжилгээгээр тогтоогджээ. Одоогоор шинжилгээний дүгнэлтийг Прокурорт шилжүүлсэн тул ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.