Өнөөдөр /2022.05.05/ УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар "ОУ-ын авто тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа бөгөөд энэ үеэр ЗТХ-ийн сайд Л.Халтар, "Дарханы зам дээр гарсан ослын хувьд ОУ-ын хэлэлцээрт заалт бий. Үүнд, иргэд тус замын чанаргүй байдлаас болж осолдож, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд гүйцэтгэгч компани нөхөн төлөх ёстой. Харин хувь хүний өөрөөс шалтгаалсан хурд хэтрүүлэлт, техникийн бүрэн бус байдал зэрэг хамаарахгүй" гэв.
