ЗГ: Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг шинэчиллээ

ЗГ: Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журмыг шинэчиллээ

Засгийн газар өчигдөр /2022.05.04/ ээлжит хуралдаанаараа “Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталжээ.

Хаягийн нэгдсэн системийг улсын хэмжээнд нэвтрүүлэх тухай Монгол Улсын засгийн газрын тогтоол батлагдсантай холбогдуулан 2019 оны 325 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тус журамд нэмэлт өөрчлөлт оруулснаар газар болон үл хөдлөх /барилга, байгууламж/-д хаяг олгох субъектийг тодорхой болгох, хаягжуулалтын ажлын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах, хаягжуулалтын дугаарыг цэгцтэй олгож хэрэглээнд гаргах мөн нэгдсэн системийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан журам болж шинэлэгдлээ.