ХҮН намын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар иргэдийн гарын үсгийг цуглуулж байна

ХҮН намын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар иргэдийн гарын үсгийг цуглуулж байна

УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж сонгуулийн тогтолцоог холимог болгох асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэрбээр мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт тус агуулгаар шаардлага хүргүүлснээс гадна өнгөрсөн долоо хоногт "Өөрсдөө өөрчил. Үгүй бол тар" жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан юм. 

Тэрбээр ирэх баасан гариг хүртэл Сүхбаатарын талбайд өөрийн биеэр сууж иргэдээс гарын үсэг цуглуулна. Үүний дараа иргэдийн гарын үсэгтэй шаардах бичгийг УИХ-д гардуулж өгөх юм. 

Тэгвэл түүний удирддаг ХҮН-ын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжих эсэхээр иргэдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ. 

Тус намын гишүүн МУИС-ийн Эдийн засгийн ухааны доктор, профессор Б.Отгонтөгс өнөөдөр /2022.05.07/ Дархан-Уул аймагт ажиллаж байгаа юм байна. 




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө