ОХУ-ын элчингийн зохион байгуулсан жагсаалыг МҮОНТ-ээр дамжуулсан нь Европын хоригт оруулах эрсдэлтэй гэв

ОХУ-ын элчингийн зохион байгуулсан жагсаалыг МҮОНТ-ээр дамжуулсан нь Европын хоригт оруулах эрсдэлтэй гэв

Өнөөдөр /2022.05.08/ Баянзүрх дүүргийн нутаг, дэвсгэрт байдаг "Жуков"-ын талбайд ахмад дайчдад хүндэтгэл үзүүлнэ "Мөхөшгүй хороо" арга хэмжээ ОХУ-ын элчин сайдын яамнаас зохион байгуулж, уг арга хэмжээнд элчин сайд И.К.Азизов тэргүүтэй Оросын албаныхан оролцжээ. 

И.К.Азизов "Хоёр орны найрамдалд арга хэмжээний хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулж байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилсан. Энэ үеэр хоёр орны Ерөнхийлөгч хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирсон. Энэ хүрээнд хийн хоолой тавих гэх мэт өргөн цар хүрээтэй хийх ажлууд тусгагдсан. Хүмүүнлэгийн шинж чанартай олон төслүүд байна" гэсэн байна.

Харин олон нийтийн сүлжээнд уг арга хэмжээнд Монголын маш олон иргэдийн шүүмжлэлд өртөөд байна.

Учир нь ОХУ нь Украин руу цэргээ оруулж, тус улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалд нь ноцтойгоор халдаад байгаа юм. Үүнээс шалтгаалан дэлхийн олон улс Оросын эсрэг хориг арга хэмжээг авч буй. Гэтэл манай улс энэ эгзэгтэй энэ цаг үед ОХУ-ын цэрэг дайны үйл ажиллагаа дэмжиж байгаа мэт арга хэмжээг зохион байгуулах "зөвшөөрөл өгсөн" нь манай улсыг АНУ болон Европын орнуудын хоригт оруулах эрсдэлтэй боллоо хэмээн олон иргэд шүүмжилж байна. Мөн Оросын Элчин сайдын яамнаас зохион байгуулсан уг арга хэмжээг Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз  /МҮОНРТ/ дамжуулсан нь төрийн түвшиндээ дайныг дэмжиж буй агуулгыг илтгэнэ гэж ярих ч хүмүүс байгаа юм. 




“BONUS BOOST” BSB-д

12 цагийн өмнө