Х.Нямбаатар сайд нэг км замын нээлтэд нисдэг тэргээр очиж, оролцжээ

Х.Нямбаатар сайд нэг км замын нээлтэд нисдэг тэргээр очиж, оролцжээ

Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвийн 1.1 км хатуу хучилттай авто замын нээлтийн арга хэмжээ саяхан болжээ. Энэхүү арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нисдэг тэрэгтэй очиж оролцсон байна. 

Дээрх авто замын ажил тавдугаар сарын 15-ны өдөр эхлэн ирэх арваннэгдүгээр сарын 30-ны өдөр дуусах гэнэ.

Төр засаг хэмнэлтийн горимд шилжлээ гэж ярьснаар хойш Х.Нямбаатар сайд хоёр дахь удаагаа нисдэг тэргээр зорчиж байгаа нь энэ. Тэрбээр өнгөрсөн сард Шивээ хүрэн, Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нисдэг тэрэг хөлөглөн очсон цахим сүлжээнд тарж, олны дургүйцлийг хүргэсэн. Гэтэл энэ явдал дахин давтагдлаа.