ШУУРХАЙ: АН-ын бүлгийн даргаас Д.Ганбатыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна

ШУУРХАЙ: АН-ын бүлгийн даргаас Д.Ганбатыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна

Өнөөдөр /2022.05.09/ хуваарь ёсоор УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдах ёстой. Харин МАН-ын бүлэг тодорхой бус шалтгааны улмаас өнөөдөр хуралдаагүй.

Тэгвэл яг одоо /2022.05.09/ УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг бүлгийн даргын албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ удаагийн тус бүлгийн хуралд АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд нь бүгд оролцож байгаа гэх бөгөөд "хурлын уур амьсгал нэлээн ширүүн болж байгаа" талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.