С.Ганбаатар: Би Хөгжлийн банк хаана байдгийг ч мэдэхгүй. Би муулуулж болно гэхдээ гүтгүүлж чадахгүй /LIVE/

С.Ганбаатар: Би Хөгжлийн банк хаана байдгийг ч мэдэхгүй. Би муулуулж болно гэхдээ гүтгүүлж чадахгүй /LIVE/

Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын гишүүн Т.Доржханд хөгжлийн банктай нэр холбогдсон гишүүдийн тоо дахин нэгээр нэмэгдэж С.Ганбаатар гишүүнийг  Хөгжлийн банктай холбоотой учраас түдгэлзүүлэх гишүүдийг хамгийн их хамгаалсан гэж байсан билээ.

Тодруулбал, тэрбээр надад ирсэн мэдээллээр түдгэлзүүлэх гишүүдийг хамгийн их хамгаалсан гишүүн бол С.Ганбаатар. Яагаад гэвэл өөрийнх нь асуудал Хөгжлийн банканд байгаа юм байна" хэмээсэн юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ: 

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан С.Ганбаатар гишүүнээс бид тодрууллаа. Тэрбээр, “Би хувь хүн ярих дургүй. Би 20 гаруй жил түмний төлөө зүтгэхдээ үргэлж сөрөг хүчин байсан. Би энэ хугацаанд хүний нэр хэлэхгүй хувь хүн ярихгүй гэж хичээсэн. Өнөөдөр ч гэсэн би хувь хүн ярихгүй. Тэр хүний тухай муулж яримааргүй байна. Би муулуулж болно. Гэхдээ гүтгүүлж чадахгүй. Би УИХ-ын хаалттай чуулган дээр би философийн асуулт асууя гэж байгаад асуусан. Би үзэл баримтлал, зарчим ярьсан. Тэр хүн хаалттай чуулганы үеэр хөгжлийн банкны асуудал ярихад эхнээсээ эцсээ хүртэл байгаагүй. Тэр хуралд суугаагүй.

Нууцын хурал дээр өөрөө суугаагүй байж хов живийн байдлаар сургаар намайг гүтгэж байгаа нь УИХ-ын гишүүний баримтлах зарчимд харш. Хан-Уулчууд түүнийг худлаа яриарай гээд сонгоогүй.

Миний ярьсан зүйлийг нээлттэйгээр гаргавал би татгалзахгүй. Намайг Хөгжлийн банктай холбоотой гэсэн Т.Доржханд байцаагч юм уу, шүүгч юм уу, тэр хүн тухайн үедээ харсан ярьсан баримт нотолгоогоо яаралтай сэтгүүлч нарт гаргаж өг. Би Хөгжлийн банк хаана байдгийг ч мэдэхгүй. Тэнд миний тавьсан хамаатан садан, танил тал хэн ч байхгүй. Цагдаад яаралтай өг” гэлээ.