Ө.Сумъяабаатарыг БГД-ийн Засаг даргаас огцруулсан шийдвэр албажаагүй учир тэрбээр ажлаа хийсээр байна

Ө.Сумъяабаатарыг БГД-ийн Засаг даргаас огцруулсан шийдвэр албажаагүй учир тэрбээр ажлаа хийсээр байна

Өнгөрсөн гуравдугаар сарын 25 /2022.03.25/-нд Баянгол дүүргийн ИТХ хуралдаж, Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах саналыг 40 төлөөлөгчийн 29 нь дэмжиж, түүнийг огцруулах шийдвэр гаргасан байдаг.

Харин энэхүү шийдвэр нь албажаагүй учир Ө.Сумъяабаатар нь өнөөдрийг хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийсээр байгаа аж. 

Тиймээс түүнийг огцруулах акц дахин явж магадгүй гэх мэдээлэл ч тус дүүргийн ИТХ-д яригдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны явцад түүнийг огцруулах асуудлыг дахин хөндөж магадгүй аж. Ө.Сумъяабаатарын хувьд 2020 оноос тус дүүргийн Засаг даргаар ажиллаж буй бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай улс төрийн нэг бага хэмээн шүүмжлүүлдэг билээ.