Л.Бямбасүрэн: “Капитал банк“-наас хураасан орон сууцуудыг ажилчиддаа банкны зээлд хамруулж өгсөн

Л.Бямбасүрэн: “Капитал банк“-наас хураасан орон сууцуудыг ажилчиддаа банкны зээлд хамруулж өгсөн

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.

Энэ үеэр Капитал банкнаас хураан авсан орон сууцуудад ЭМДЕГ-ын ажилчид орсон талаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тайлбар хийв. Тэрбээр "Капитал банкны өрөнд нэлээд хэдэн обьект хүлээн авсан. Эрүүл мэндийн даатгалын сангийн үндэсний зөвлөлийн 2021 оны 11 дүгээр тогтоолд, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь Сангийн авлагад тооцон авсан орон сууцыг тус байгууллагын ажилчид болон иргэн, хуулийн этгээдэд зээлээр болон бэлэн мөнгөөр худалдан борлуулах ажлыг зохион байгуулж болно" гэж заасан. Энэ дагуу Капитал банкны өрөнд авсан орон сууцыг ажилчиддаа зүгээр өгөөгүй. Үнийн дүнгээр нь банкны зээлэнд хамрагдаад авах боломжийг нь л нээж өгсөн. Капитал банкнаас нийт 29 орон сууц хүлээн авсан байгаа. Үүний 19 орон сууц нь 80 хүртэлх метр квадраттай байсан. Манай албан хаагчид банкны зээлэнд хамрагдаад улмаар мөнгө нь ЭМДС-д шилжиж ирэх юм. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолоор явж буй асуудал юм" гэх тайлбарыг өглөө.