ЕТГ-ын дарга Я.Содбаатар Солонгосын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцжээ

ЕТГ-ын дарга Я.Содбаатар Солонгосын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцжээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын /БНСУ/ шинээр сонгогдсон ерөнхийлөгч Юн Сүк Ёл өнөөдөр тангараг өргөж, үүрэгт ажилдаа орж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож мэндчилгээ дэвшүүлсэн байна. Түүнээс өөр албаны хүн тус ёслолд оролцоогүй байна. Үүнээс өмнө 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы эзэн хааныг сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцож байсан билээ.