Дөрвөн гишүүн дээр Ц.Анандбазарыг нэмж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д дахин оруулж ирнэ

Дөрвөн гишүүн дээр Ц.Анандбазарыг нэмж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д дахин оруулж ирнэ

Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын нэр бүхий гишүүд /Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг/-ийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн сарын 25 /2022.04.25/-ны өдөр УИХ-д хүргүүлсэн.Ингээд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрт үндэслэн байнгын хороо, чуулганы хуралдаанаас дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэн “авч үлдсэн” юм.

-Ц.АНАНДБАЗАРЫГ ГАНЦААРАНГ НЬ ЯВУУЛАХ ХЭЦҮҮ. БУСАД ДӨРВӨН ГИШҮҮНИЙ ХАМТ ЯВУУЛАХ БҮР ХЭЦҮҮ -

Энэ шалтгаанаа ил тайлбарлахдаа “Бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгуулах бүрэн боломжтой гэж үзсэн. УИХ-ын гишүүд саналаа нууцаар өгдөг. Нэг үгээр хэлбэл, гишүүд өөрийн итгэл үнэмшлээр энэ асуудалд хандсан гэж бодож байна” гэсэн юм.

Харин далд ямар агуулга яригдсан, шалтгаан юу байсан бэ гэвэл тус гишүүдийн нэгийг ч хуулийн байгууллагаас дуудаж тайлбар, мэдүүлэг аваагүй зүгээр л сургаар яллах гэж байна хэмээн МАН-ын бүлгийн гишүүд үзсэн юм. Мөн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Ерөнхий прокуророос оруулах бүрт нь гишүүдээ явуулаад байвал цаашид муу жишиг тогтох, гишүүдийг нэг нэгээр нь сугалах үүнээс үүдэн парламент дархлаагүй болох зэрэг эрсдэлтэй гэж тооцсон гэх.

Тэгвэл дээрх хурлын тухай мэдээлэл намжиж амжаагүй байтал Ерөнхий прокуророос дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин оруулж ирнэ гэх эх сурвалжийн мэдээлэл ирэв. Ингэхдээ Ц.Анандбазарын хамтаар УИХ-руу оруулахаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна.

Ц.Анандбазарын хувьд бэлгийн хүчирхийллийн хэрэгт яллагдагчаар татагдсан. Тиймээс дээрх гишүүдийн хамтаар нэрийг нь оруулж ирнэ гэж байсан ч хойшлуулсан байгаа юм. Харин энэ удаа дээрх дөрвөн гишүүний нэрийг дахин оруулахдаа Ц.Анандбазарыг хамтатгах аж. Хэрвээ Ц.Анандбазартай хамт УИХ-д оруулж ирвэл тавууланг нь авч үлдэхэд УИХ өөрөө муухай харагдуулж олон нийтийн уур бухимдлыг төрүүлнэ. Иргэд УИХ-аас хариуцлага нэхнэ. Харин ганц Ц.Анандбазарыг явуулж нөгөө дөрвийг нь үлдээх шийдвэрийг гаргавал өөрсдөө  эвгүй байдалд орно. Энэ мэт яах ч аргагүй байдалд орох сонголтыг УИХ-аар хийлгэх бололтой.




“BONUS BOOST” BSB-д

6 цагийн өмнө