Засгийн газрын хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар 28 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх зарим асуудал:

  • Аялал жуулчлалын салбарын чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар,
  • Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар,
  • Замын-Үүд, Гашуунсухайт боомтын өргөтгөлийн ажлын Засгийн газрын тогтоолын төсөл,
  • "Орон сууц хувьчлах тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн 15 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл арга хэмжээний талаар
  • Яам болон аймаг, нийслэлийн 2021 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгийн талаар
  • Соёлын сайдын гадаад томилолтын талаар Засгийн газрын хуралдаанд цахим систем ашиглах талаар Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн үйл ажиллагаа болон газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай газрын тосны нөөцийн талаар
  • “Улсын тэргүүний сум шалгаруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл