LIVE: Эрүүгийн хуулийн “доромжлох” заалтаар таныг "Нянбактери" гэж бичиж болох уу сайд аа

LIVE: Эрүүгийн хуулийн “доромжлох” заалтаар таныг "Нянбактери" гэж бичиж болох уу сайд аа

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулан УИХ-д өргөн барьсан. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн 15.13-т “доромжлох” гэдэг заалт тусгагдсан.

Уг заалтыг салбарын сайд Х.Нямбаатар “Сэтгүүлч, комедиан нарт үйлчлэхгүй” гэж тайлбарласан. Гэвч сэтгүүлч, комедиан ч гэсэн иргэн. Үндсэн хуулийн 14.1-д “Иргэн бүр хуулийн өмнө ижил тэгш эрхтэй” гэсэн байдаг.

Тэгвэл Х.Нямбаатар сайдын тайлбар Үндсэн хуультай зөрчилдөж байна уу гэх асуудлаар бид өөрөөс нь тодруулга авах гэсэн боловч тодорхой хариу өгсөнгүй.

Тэрбээр “Ерөөсөө сэтгүүлч, комедиан нарыг энэ зүүл, заалтаар шалгана гэх асуудал байхгүй. Нийгэмд өсвөр насны хүүхдүүд бие, биенээ цахим сүлжээнд доромжилдог, гадуурхдаг явдал ихсээд байна. Үүнээс болоод маш олон хүүхэд амь насаа алдаж байна. Сургууль соёлоо хаяж байна гэдэг асуудал байгаа учраас эцэг эхчүүд, боловсролын байгууллагуудаас санал ирсэн. Тиймээс 2002 оны УДШ-ийн тайлбар, заалтад үндэслэж "доромжлох" гэдэг заалтыг оруулсан” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТ: