ШУУРХАЙ: Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржаныг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ

ШУУРХАЙ: Баян-Өлгий аймгийн засаг дарга Д.Бауыржаныг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ

МАН-ын гишүүнчлэлтэй иргэд гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагаар шалгуулж эхэлбэл, “намын гишүүнчлэлийнх нь эрхийг хугацаатай болон хугацаагүй түдгэлзүүлнэ” гэж тус намын удирдлагууд мэдэгдэж буй.

Иймд МАН-ын хяналтын хороо удахгүй хуралдаж, Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдон, шалгуулж байгаа УИХ-ын гишүүн Д.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын МАН-ын гишүүний эрхийг нь түдгэлзүүлнэ гэх мэдээлэл бий.

Тэгвэл тус хурлын үеэр Баян-Өлгийн аймгийн засаг дарга Д.Бауыржаны МАН-ын гишүүнчлэлийг нь түдгэлзүүлэхээр болсон байна.

Тэрээр сүүлийн үед нийгмийн хэм хэмжээг зөрчиж, бусадтай маргалдсан, гар зөрүүлсэн зэрэг асуудалд нэр холбогдох болсон. Иймд түүнийг МАН-ын гишүүнчлэлээс хасаж, цаашлаад Баян-Өлгийн аймгийн засаг даргын албан тушаалаас нь огцруулах асуудал ч хөндөгдөх бололтой. Сонирхуулахад, саяхан МАН-ын Хяналтын хорооны гишүүд Баян-Өлгий аймагт очиж ажилласан байна. Энэ үеэрээ тодорхой шийдвэр гаргаагүй аж. Харин МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатарыг БНСУ-аас ирэхэд нь Д.Бауыржаны асуудлыг хэлэлцэж, МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэрийг гаргахаар болжээ.  




“BONUS BOOST” BSB-д

1 цагийн өмнө