Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” компанийн бүтцийг шинэ хэлбэрт оруулж, өөрчилнө

Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” компанийн бүтцийг шинэ хэлбэрт оруулж, өөрчилнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих зөвшөөрлийг олгожээ. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон мэдээлэв.

Тэрбээр “2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Байгалийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталсан. Энэхүү суурь зарчимд Үндэсний баялгийн сангийн тухай агуулгыг оруулсан. Үндэсний баялгийн сангийн хуулийг боловсруулахдаа бид гадаадад байдаг 100 гаруй баялгийн сангийн нийтлэг зарчим, бодлого, төлөвлөлттэй уялдуулсан.

Үүнтэй холбоотой Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэлэлцүүлгийг ард иргэдийн дунд хэд хэдэн тухай зохион байгуулна. Үндэсний баялгийн сангийн тухай хууль нь мөн Шинэ сэргэлтийн бодлогод орсон. Хууль өргөн барьсантай холбоотой “Эрдэнэс Монгол” компанийн бүтцийг шинэ хэлбэрт оруулж, бүрдүүлэх талаар арга хэмжээ авах  төлөвлөгөөтэй байгаа” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: 




Өнөөдөр үхэр өдөр

51 минутын өмнө