Маргааш Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд хүнсний аюулгүй байдал, парламентын ардчиллын талаар мэдээлэл хийнэ

Маргааш Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд хүнсний аюулгүй байдал, парламентын ардчиллын талаар мэдээлэл хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ долоо хоногийн чуулганы хуралдаанд мэдээлэл хийх талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрбээр өнөөдөр биш маргааш /2022.05.13/ чуулганы хуралдаанд оролцох аж. 

Мэдээллийн агуулга нь хүнсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын аюулгүй байдал, парламентын ардчилал гэх сэдэв рүү чиглэгдэж магадгүй талаар эх сурвалж хэллээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газраас тодруулахад тодорхой мэдээлэл өгсөнгүй.